Ж.Галбадрах: Монголынхоо бүх сургуулийг “Шинэ Монгол“ сургууль шиг болгох хүсэл л байгаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:galbadrah gishuun/gg.png

Боловсролын сайд П.Наранбаяр одоогийн УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын үүсгэн байгуулсан "Шинэ Монгол" сургуулийн төслийг санхүүжүүлсэн талаар мэдээлэл гарсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ "Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Монголынхоо бүх сургуулийг "Шинэ Монгол" сургууль шиг болгох хүсэл л байгаа. Сургуулийн менежментийн төсөл 1.2 тэрбумынх биш 10 сая төгрөгийн төсөл.

П.Наранбаяр сайд манай сургуульд ажиллаж байсан нь үнэн. Ажиллаж байснаар нь хүмүүсийг ашиг сонирхлын хамааралтай гэж холбовол Монголын бүх хүмүүс холбогдох байх" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Менежмент өөрсдийн ажлын анализ судалгаан дээрээс ахиж дэвших гарц байх ёстой. Бүх сургуулийг ижилхэн стильтэй болгохыг хэлэхгүй ээ

  • З
    Зочин

    Боловсролын үнэлгээний төв, Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгийн удирдлагуудыг мэргэжлийн бус Хүн намаас томилож байгаа бусармаг томилолтыг зогсоохыг шаардаж байна.

  • З
    Зочин

    Заавал Шинэ Монгол сургуулийг хуулбарлах шаардлагагүй. Их хурлын гишүүн Ж.Галбадрах, сайд П.Наранбаяр боловсролын салбарын бодлогыг өөрсдийн үзэл бодлоор үгүйсгэж болохгүй.

  • З
    Зочин

    Ичээч ээ. 1 сургуулиас х 10 сая нийт 120 сургууль= 1.2 тэрбум Эргүү хүн маллаж бгаа биш дээ. Ашиг сонирхолгүй хүн хувийн сургууль түүхээ яриад, түүнийгээ менежмент гэх үү