НЗДТГ-ын хуучин гурван давхар барилгыг 300 ортой ЗОЧИД БУУДАЛ болгож, 2028 онд ашиглалтад оруулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:hangarid/tseverlegee/huuchinhotiinzahirgaa.png

НЗДТГ-ын гурван давхар хуучин барилгыг олон улсын зочид буудал болгохоор төлөвлөжээ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн жагсаалтад тусгаснаар 300 ортой зочид буудлын ТЭЗҮ-ийг 2025-2026 онд боловсруулж, бүтээн байгуулалтыг 2028 онд дуусгах юм байна.

Олон улсын зочид буудал төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл, үл хөдлөх барилгын 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж тооцоолжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын гурван давхар барилга нь 1947 онд ашиглалтад орж, 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Улаанбаатар хотын эхэн үеийн АлтаЙ зочид буудал зөв шиийдвэр

  • Б
    Болд

    Өө энэнийг чинь бат үүл хуйвалдаж голомтод аль хэдийн зхрчихсан юмаа

  • З
    Зочин

    Хуучны түүх дурсгалаа сүйтгээд дууслаа

  • З
    Зочин

    Больж үз нямбаатараа наадах чинь түүх дурсгалын чухал барилга юун зочид буудал айн