УИХ-ын гишүүн Ө.Шижир хууль зөрчиж хандив авсан нам, эвсэлд хариуцлага тооцох эсэх асуудлаар Аудитын байгууллагад ханджээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:shijir gishuun/auditad.png

УИХ-ын гишүүн Ө.Шижир 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниудас хандив авсан улстөрчид, нам, эвслүүдийн талаар мэдээлэл авахаар ҮАГ-т ханджээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "2024 оны ээлжит сонгуулиар зарим улс төрийн намууд хууль зөрчиж “Энержи Ресурс” ХХК зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээс хандив авсан байна.

Хуульд заасны дагуу улс төрийн намууд "Гадаадын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагаас хандив авахыг хориглосон байдаг. Хэрэв хандив өгөхийг хориглосон этгээд хандив илгээсэн бол хүлээн авагч нь буцаан шилжүүлэх үүрэгтэй боловч тайланд тусгаснаар буцаан шилжүүлээгүй зарцуулсан байна.

Түүнчлэн Төрийн аудитын байгууллага нь ч гаргасан дүгнэлтдээ тусгаагүй байгаа нь харамсалтай. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан хууль зөрчиж хандив авсан нам, эвсэлд ямар нэгэн хариуцлага тооцох уу, Үндэсний Аудитын газрын дүгнэлтэд яагаад уг асуудлыг дурдаагүй зэрэг асуудлаар мэдээлэл авахаар албан бичиг илгээлээ" гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Шижир гишүүн чухал сэдэв хөнддөгч яриад өнгөрдөг хүнд хүрч арга хэмжээ авч чадаггүйшд яагаад юм бол монгол чухал асуудлыг нэг удаа дурьдаап өнгөрөхөд хэнч тоодоггүй

  • З
    Зочин

    ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ, ГАДНЫ ОБШОРТ БҮРТГЭЛИЭЙ НУУЦ ЭЗЭДТЭЙ MCS КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХАНДИВ НЭРЭЭР АВЧ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЖ ХУУЛЬ ЗӨРЧСӨН УХАА ХУДАГ "ФРАКЦ"-ИЙНХАНЫГ ИХ ХУРЛААС ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ФРАКЦАД УЧРАЛ, ДОРЖХАНДААР ТЭРГҮҮЛСЭН МАН, ХҮН-ЫН ОЛОН ГИШҮҮД БАГТДАГ БӨГӨӨЛ ЗАСГИЙН ГАЗАР Ч ЗОНХИЛОХ АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БНА. ЭНЭ НЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ НЭГ КОМПАНИЙН МӨНГӨНИЙ БАРЬЦААНД ОРОХ АЮУЛТАЙ. ЦААШЛААД ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БДАЛД НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ ЮМ.

  • З
    Зочин

    SAWN80955 877

  • З
    Зочин

    Yaanaa, Ene Jenkogiin taviuliig. ER ni dotood company. MCC gedeg gadaad iin hurungu oruulalttai companid huvi ezemshdeg. Business zaaj uguuch ee

    • З
      Зочин

      Эргүү мал минь хуулиндаа болохгүй гээд биччихсэн байна л даа