УИХ дахь АН-ын бүлэг хуралдах бол МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл ХУРАЛДАХГҮЙ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:an buleg/2024/bul.png

УИХ-д суудалтай намын бүлгүүд Даваа гараг бүр хуралддаг. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын бүлэг 10.00 цагт хуралдана. Харин МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдахгүйгээр чуулганы хуралдаанд оролцоно.

Ардчилсан намын бүлгээр чуулганы хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлыг авч хэлэлцэнэ. Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.