Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЧУУЛГАН: Улаанбаатарыг 14 хотод хуваах хуулийг 2026 оноос хэрэгжүүлэхээр боллоо
10

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Санал хураалтаар гишүүдийн 76.5 хувь нь дэмжсэн тул Улаанбаатарыг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.



