СБД-ийн нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй шинээр барьсан 37 ТҮЦ-ийг албадан нүүлгэх ажил хийгдлээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:2025/08/TUTs3.jpg

Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлөх арга хэмжээ авч буй.

legacy:ХХЗХ/TUTsUU.jpg

Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэг Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/237 дугаар захирамжийн хүрээнд 03 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 14 удаагийн ачилтаар нийт 240 ширхэг ТҮЦ нүүлгэн, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний замын газар чөлөөлөлтийг хийсэн байна. Улмаар газар чөлөөлөлт хийсэн байршлууддаа тухай бүр нь хог хаягдлыг цэвэрлэж, ариутгал хийжээ.

legacy:ХХЗХ/TUTsTsTs.jpg

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийтийн гудамж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн газрыг чөлөөлөх үйл ажиллагаа нь Газрын тухай хууль, тогтоомж, нийслэл, дүүргийн ИТХ-ын шийдвэр, дээд байгууллагаас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд дүүргийн Засаг даргын өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ийнхүү нүүлгэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар СБД-ийн 1-14 хороонд дахин шинээр 37 ТҮЦ байрлуулсныг албадан нүүлгэж эхлээд байгааг мэдээллээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөөж буулгаж өгөөд байгаа машин техникийн эздийг хатуу шийтгэ!!ЭСЭРГҮҮ ХОРЛОГЧИД...Цаг үеэ дагаад сэхээрээч, өндийгөөд, таг мулгуу, тас гөжүү байхаа болиоч..Сүлжээ худалдааны газрууд элбэг болсон

  • З
    Зочин

    Баярлалаа. Нэг ч ТҮЦ үлдээхгүй шүү.

  • З
    Зочин

    Түцгүй болгосонд талархаж бгаа шөө тууштай байж түц гээч үгийг мартаяа