Оюутолгойн гүний уурхайд нуралт үүсэж, 15 ажилтан гэмтжээ
31

Өнөөдөр 18.00 цагийн орчимд Оюутолгойн гүний уурхайд нуралт үүссэний улмаас 15 ажилтан гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ. Хүний амь нас эрсдээгүй бөгөөд одоогоор ослын нөхцөл байдлыг үнэлэх ажил хийгдэж байгаа аж.
Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тодруулан хүргэх болно.


