ТАНИЛЦ: Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын Архангайн Цэнхэрт зохион байгуулсан УЛС ТӨРИЙН уулзалтад оролцсон гишүүдийн нэрс

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:2025/08/538307546_1120307670028327_6485177398110210284_n.jpg

Бид өнгөрсөн бямба гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр бүхий 20 гаруй гишүүнтэй орон нутагт ажлын бус, улс төрийн уулзалт хийсэн талаар мэдээлсэн билээ.

Тухайн үед уулзалтад оролцсон гишүүдийн нэрс тодорхой бус байсан бөгөөд парламентад анх удаа болон жагсаалтаар сонгогдсон гишүүд байсан талаар эх сурвалж мэдээлж байсан юм.

Тэгвэл Архангай аймгийн Цэнхэрийн амралтад болсон уг дээд түвшний уулзалтад оролцсон гишүүдийн нэрс эхнээсээ тодорч эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, М.Ганхүлэг, Д.Ганмаа, С.Зулпхар, М.Мандхай, Ч.Номин, Ц.Идэрбат, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нар очсон аж. Мөн хамгийн сонирхолтой нь, уулзалтад Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ очсон гэдгийг баттай эх сурвалж мэдээлж байна.

Хэсэг хугацаанд нам жим байсан улс төр МАН, АН-ын даргын сунгаа болон 2026 оны төсөв зэрэг асуудлуудаар эргэн сэргээд байна. Иймд дээрх уулзалт ч эдгээр асуудлуудаар өрнөсөн аж.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Амарбаясгалан гэж ичих нүүргүй нүүрсчин

  • И
    иргэн

    Хүрэлсүхийн дарангуйллыг зогсоох цаг болсон шүү Залуучууд

  • Х
    Хорчид ард олоныг даргуйлахыг хүсэгчид

    Хуралдаа суухгүй өндөр алба хашиж байсан мөртлөө ажилаа өгөөд шууд гадаад гараа явчихдаг төмөр замыг ням баатар шиг дэлхийд бхгүй үнээр гүйцэтгүүлэх нүүрсээр гэрээ хийсэн Ер нь маш зэс нь цуйхуйсан нөхөр бас юу сэдэж яваа бол Бас л цаг нь болохллр хэлнэ дэлбэлнэ гэх байх даа

  • З
    Зочин

    Улсаа, намаа сүйрүүлсэн 2 банди одоо үеийнхээ хэдийг худалдаж өөрсдөө амьд үлдэх гээд явж байна

  • З
    Зочин

    Оюунэрдэнэ нөгөө Дөлгөөнийг дөгуулаад явж байна уу

  • З
    Зочин

    ANUSDAAD BOOB XOXNO GOE BOOW DOLOON VANXANDAAD809.55877

  • З
    Зураг бичлэг түүх өгүүлнэ

    Цэнхэрийн халуун рашаан дээр хэн хэн ирсэн юу ярьсан яасан ийсэн гээд зураг бичлэг байгаа шүү

  • З
    Зочин

    нохойн бааснууд

  • З
    Зочин

    Sain bn.