АМРАХ АГШИН: Шинэхэн оюутнуудын догдлол дүүрэн хичээлийн эхний өдөр

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 9 сек
10
legacy:2025/08/oyutnuud.png

Өнөөдөр МУБИС-д хичээлийн шинэ жилийн эхлэл тохиож, нэгдүгээр курсийн оюутнууд сургуулийн коридороор дүүрэн алхаж харагдана. Том цүнхээ үүрсэн, гартаа шинэ дэвтэр тэвэрсэн тэдний нүдэнд догдлол, бас үл мэдэгдэх айдас зэрэгцэн гялалзана.

Багшийн дээдийн автобусны буудал урьдын адил хүний хөдөлгөөн дүүрчээ. Хэсэг хэсгээрээ инээлдэн алхах оюутан залуус, хаа нэг хэтэвч, утас хоёроо тэмтэрч шалгах шинэхэн оюутан гээд л бүтэн ажиглаад зогсоход уйдахгүй хөгжилтэй зураглал.

Ангиа андуурч буруу хаалгаар орчхоод нүүрээ улайлган гарч ирэх нь ч бий. Зарим нь нэрээ хэлэхдээ сандарсандаа өөрөө ч итгэмээргүй будилж, зарим нь тэмдэглэлийнхээ эхний хуудсыг яг л амьдралынхаа шинэ түүхийн эхлэл шиг нямбайлан бичиж сууна. Энэ бүхэн шинэхэн оюутнуудын хамгийн өхөөрдөм, мартагдашгүй мөчүүд.

Хөл хөдөлгөөнтэй коридороор найзууд бие биеэ хайж, “Хаана уулзах билээ” хэмээн гар утсаа ширтэнэ. Харин буланд хуучны багшийн хөрөг өлгөөтэй, яг л шинэ оюутнуудад “Чи ч бас нэг өдөр ийм мянга мянган шавьтай болно” гэж хэлж байгаа мэт.

Харин тэднийг харж буй дөрөвдүгээр курсийнхан өөрсдийн анхны өдрүүдийг эргэн дурсана. Хуучин сургуулийн хаалгаар анх орж ирэхдээ яг л ийм будилсан, ийм догдлол саяхан мэт. Өнөөдрийн тэд маргаашийн туршлагатай, өөрийн шавь нартай багш нар болох ирээдүйн боловсон хүчин билээ.

Ийнхүү наймдугаар сарын 25-ны энэ өдөр зөвхөн нэгэн сургуулийн хичээл эхэлсэн өдөр биш Монголын боловсролын ирээдүйг тодорхойлох шинэ үеийн эхлэл юм.

М.Ариунжаргал

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр ​​өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.