Б.Пүрэвдорж: Өнөөдөр АН-ын ҮБХ намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж, 31-ний дотор даргаа сонгоно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/10/puuj.png

Тун удахгүй Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал эхлэх гэж байна. Хурлын өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ "Өнөөдөр нэр дэвших хүмүүсийг бүртгэх хороог байгуулна. Улмаар нэр дэвшигчдийг бүртгэх явц гурван өдрийн турш үргэлжилнэ. Ингээд 31-ний өдөр намын даргаа сонгохоор байгаа. Тодорхой журамтай учраас наана зарлах нь асуудалтай.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн ҮБХ-ны хурлаар намын дүрэм, хөтөлбөрөө хэлэлцээд, нэр дэвшигчдийг бүртгэх хороогоо байгуулна гэж ойлгож болно" гэлээ.