Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Модны хоёр“-ын замыг өнөө оройноос бүтэн болон хэсэгчлэн хааж, шугам сүлжээний ажил хийнэ
00

Далив хутагт Жамсранжавын гудамж буюу "Модны хоёр"-ын "World Mongolia" төвийн баруун хойд талын дулааны худгаас 67 дугаар байрны оруулга хүртэл ус, дулааны шугам сүлжээг өргөтгөнө. Ингэхдээ тус авто замыг шөнийн цагаар бүтэн, өдрийн цагаар хэсэгчлэн хаах аж. Тодруулбал,
Өнөө орой 22:00 цагаас эхэлж есдүгээр сарын 30-ны 06:00 цагт дуусах юм байна.



