АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэх Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг, Нарийн бичгийн даргаар О.Баасанхүүг сонголоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/an08.png

АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилсээр байна. Хурлын үеэр Ардчилсан намын даргын сонгууль зохион байгуулах 15 хүний бүрэлдэхүүнтэй гишүүдийг сонгон баталлаа. Тухайн Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд сонгогдлоо.

Харин Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү сонгогдлоо. Маргаашаас эхлэн энэ сарын 31-ний 18.00 цаг хүртэл нэр дэвшигчдийг бүртгэн, 31-ний оройдоо намын даргаа сонгож батламжлах учиртай.