Хоёр автомашин мөргөлдсөний улмаас 31 настай эрэгтэй нь жолооны хүрдэнд хавчуулагдан гэмтсэнийг ГССҮТ-д хүргэжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:gemtliin emneleg/20131030044836-c6cc6a77.jpg

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, автозамын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр /2025.08.28/ 09:18 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн С-ийн “Hijet” загварын автомашин, иргэн Б-ын “Porter” загварын автомашинтай мөргөлдөж “Hijet” загварын автомашины жолооч иргэн С /31 настай, эрэгтэй/ нь автомашиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдан гэмтсэн байсныг “Вибер батарей ажиллагаат тэлэгч” багаж ашиглан эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж ГССҮТ-д хүргэж өгсөн байна.