2025 оны волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ маргааш эхэлнэ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/09/f486baaa8d7a43a0add2b0ebe258efed.jpg

2025 оны волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээд Япон, Турк, Итали, Бразил гэсэн багууд шалгарлаа. Хагас шигшээгийн тоглолт есдүгээр сарын 6-нд 16:30 цагаас Япон-Туркийн хүчтэй өрсөлдөөнөөр эхэлнэ. Харин сүүлийн тоглолт дэлхийн чансааг тэргүүлэгч Итали болон чансааны хоёрт эрэмбэлэгдээд буй Бразилын хооронд явагдана. Эдгээр багуудын тоглолт маргааш буюу есдүгээр сарын 6-ны 20:30 цагаас болно.

Харин шөвгийн наймын сүүлийн тоглолт өчигдөр болж дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгддэг Туркийн шигшээ баг ДАШТ-ий иж бүрэн медальт, дэлхийн чансааны долоод байрлах АНУ-ын шигшээ багийг 3-1-ийн харьцаатайгаар хожиж анх удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгараад байна.

Э.Ариунтөгс