ЧӨЛӨӨТ БӨХ: М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, Т.Тулга нарын бөхчүүд ДАШТ-д оролцохоор Хорватыг зорилоо

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/09/cholootiin.png

2025 оны Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-21-нд Хорват Улсын Загреб хотод болох юм. Энэхүү тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд өчигдөр /09.07/ Загребийн зүг эрэгтэй баг тамирчид хүлгийн жолоо залжээ.

Эрэгтэй шигшээ багт Монгол Улсын гавьяат тамирчин, Үндэсний бөхийн Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын харцага Г.Ганхуяг, Гавьяат тамирчин Т.Тулга тэргүүтэй бөхчүүд багтсан байна.