NBA-ийн од Виктор Вэмбаньяма NASA-д зочлох үеэрээ ШУ-нд сонирхолтой гэдгээ илэрхийлэв

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/c2e2e103cb5b4febb40bb61ea67901cc.jpg

Сан Antonio Spurs-ийн гарамгай тоглогч Виктор Вэмбаньяма NASA-ын Johnson Space Center-т зочиллоо. Тэрбээр Lunar rover, Mission Control /сансрын нислэгийн удирдлагын төв/ болон сансрын нисгэгчдийн сургалтын орчин зэрэг содон туршлагуудыг үзэж сонирхсон юм. Энэ үеэр Виктор Вэмбаньяма технологи, шинжлэх ухаанд сонирхолтой гэдгээ илэрхийлсэн байна.

legacy:2025/09/6210ce17af284ffcba9fbcbf96034638.jpg

Түүний хувьд спортоос гадна энэ чиглэлд өөрийгөө хөгжүүлж байгаа гэдгээ онцолж байсан юм. Иймдээ ч Сан Antonio Spurs-ийн хөгжөөн дэмжигчид болон NBA сонирхогчид түүний спортын гаднах амьдралыг магтан бичиж байна.

Т.Отгонзаяа

legacy:2025/09/a5014f83db794408892766d894d7c972.jpg legacy:2025/09/872923e984d34e25af2c2030bb6e4445.jpg