Т.Энхжин Монголын багийн гурав дахь медалийг авчирлаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/549192214_775697711758782_8195380751757563432_n.jpg

“Загреб-2025” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин хүрэл медалийн төлөө барилдлаа. Түүний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий хошой аварга АНУ-ын Эллен Килти байв.

Энэхүү барилдаанд Т.Энхжин 4:2-оор илүүрхэж, Монголын багийн гурав дахь медалийн эзэн боллоо. Өмнө нь эрэгтэйчүүдийн 70 кг-д Т.Тулга мөнгө, эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин хүрэл медаль хүртээд байсан билээ.