Дархан аварга Б.Бат-Эрдэнийн нэрэмжит өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан болно

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/BatErdeneawarga.jpg

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ХХ зууны манлай дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн нэрэмжит 2025 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааныг зохион байгуулахаар болжээ.

Барилдаан ирэх аравдугаар сарын 21-25-нд Хэнтий аймгийн Чингис хотод болно. Өсвөрийн барилдааныг 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулах бөгөөд “Е” серийн гадаад паспорт авсан хөвгүүд оролцох аж.

16 насанд: 2009.01.01-2009.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд,

17 насанд: 2008.01.01-2008.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд,

18 насанд: 2007.01.01-2007.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд тус тус барилдана.

Залуучуудын барилдаанд:

19-20 нас: 2005.01.01-2006.12.31-нд төрсөн залуучуудыг оролцуулахаар удирдамжид тусгасан байна.