Улсын арслан Э.Батмагнай бөхчүүдийн чансааг 17.200 оноотойгоор тэргүүлж байна

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/11/baagii/batmagnaii1.png

Монголын Үндэсний бөхийн холбооны "Алтан цом"-ын багийн барилдаан зохион байгуулагдах гэж буйтай холбоотойгоор оролцох боломжтой бөхчүүдийн чансааг танилцууллаа.

Чансааны оноонд 2024 оны есдүгээр сараас 2025 оны зургаадугаар сар хүртэлх Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан барилдаанууд, Улсын баяр наадам, Нийслэлийн өдөр, Авто тээврийн 100 жил, Өндөр гэгээний 390 жилийн ой, Төмөр замын баяр, “Нүүдэлчин фестивал 2025” наадмын барилдааны оноо нэмэгдэж тооцогджээ.

Чансааны эхний аравт:

Улсын арслан Э.Батмагнай 17.200 оноо

Улсын заан Б.Бат-Өлзий 16.000 оноо

Улсын аварга О.Хангай 14.100 оноо

Улсын гарди Н.Өсөхбаяр 12.800 оноо

Улсын арслан Ц.Бямба-Отгон 12.500 оноо

Улсын арслан Б.Орхонбаяр 12.300 оноо

Аймгийн арслан Д.Алтанцоож 12.200 оноо

Улсын заан М.Лхагвагэрэл 11.250 оноо

Аймгийн арслан Н.Амгаланбаатар 11.150 оноо

Улсын начин Д.Амарсайхан 9.850 оноотой жагсжээ.

Чансааны дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.