Б.Бат-Эрдэнэ: Хуц, ухна тавьсан юм шиг мөнхийн даргаараа байдаг хүмүүсийг намын албан тушаалаас холдуулах ёстой

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/09/baterdeneGishuunBB/BBat.png

МАН-ын 31 дэх Их хурал яг одоо Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлж байна. UBN.mn сайтын сурвалжлах баг хуралдаанд оролцохоор ирсэн гишүүд, төлөөлөгчдийн байр суурийг тодруулан хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Хуц, ухна тавьсан юм шиг мөнхийн даргаараа байдаг хүмүүсийг намын албан тушаалаас холдуулах ёстой. МАН-ын даргад Н.Учрал нэр дэвшиж байгаа гэж ойлгосон" гэлээ.