УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/чуу эмэгтэй АН.png

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ удаад намрын чуулган 9-р сарын 15-нд нээсэн. Мөн холбогдох хуульд "Чуулганы хуралдаан 75-аас доошгүй ажлын өдөр хуралдана" хэмээн заасан байдаг.

Иймд 9-р сарын 15-нд нээсэн намрын чуулган өнөөдөр буюу 12-р сарын 31-нд хаалтаа хийх гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

-“Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэнээр чуулганы хаалтыг хийх аж.