ЗГ: 2026 онд ус, цахилгаан, дулаан зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээний төлбөр хураамж нэмэхийг хориглолоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
250
legacy:ZandkaZASAG/517558101_721489620512925_2001491064806629398_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарч буй зарим шийдвэрийг танилцуулж байна. Тухайлбал, 2026 онд ус, цахилгаан, дулаан зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээний үнэ тариф, төлбөр хураамжийг нэмэхийг тариф тогтоодог сайд, бүх агентлагийн дарга, Засаг дарга нарт хориглолоо.

Сануулахад, эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт нь ойртуулахын тулд 2024 онд нэмэгдүүлсэн нь иргэдээс багагүй шүүмжлэл дагуулсан. Улмаар 2025 онд дулааны үнэ тариф нэмэх байсныг хойшлуулаад байсан юм. Тэгвэл мөн 2026 онд ч дээрх болон бусад төрийн үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэхийг хориглолоо.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Олон арван хятад зочид буудал хоолны газруудын ус цахилгаан халаалтын зардлыг 3 дахин нэмж ав

  • З
    Зочин

    Нэмчихээд нэмэхийг хориглоно гэдэгээ тодруулаач бид хаана явандаа....

  • З
    Зочин

    Угаасаа нэмчихсэн бна. Энэ сарын ус,дулааны төлбөр түрүү сарынхаас 1дахин илүү нэмэгдэж ирсэн бна.БЗД.1р хороо.93р байр

  • З
    Зочин

    Халуун усаа олигтой өгөхгүй байж нэмээд байх юм.

  • З
    Зочин

    Байрны айлуудын ус, дулаан, цахилгаан нэмсэн байна лээ шүү. Их гарч байна.

  • З
    Зочин

    ядаж энэ өсөхгүй бол ашгүй дээ гэхдээ л орон сууцны төлбөр жил жилээр сөөм сөөмөөр нэмэгдээд л явахд байгаашдээ

  • З
    Зочин

    Хужаагаа хөөж гарга

  • З
    Зочин

    Хантал нэмчихээд юу хуцаад байгаа Хар Тамхичин бэ...!!!

  • З
    Зочин

    Сая нэмчихээд дахиад нэмэх гээд юу

  • B
    Batsuuri

    Дулааны үнэ, тарифийг 2025 оны 4-р улиралд нэмчихсэн шүү дээ.

  • З
    Зочин

    Сонгууль дөхөж л дээ. Хувьчилчихаар ингэж тушааж чадах уу

  • Х
    Хоролсүрэн

    2025онд тэнгэрт тултал нь нэмчихээд одоо юуг нь нэмэх юм.25 онд нэмээгүйч гэх шиг солиороод байх юм.Хэзээ юугаа нэмсэнийг мэддэггүй ерөнхий сайд байдаг л юм байна.

  • З
    Зүч

    Энэ засгийн газар уг нь ард түмэндээ ээлтэй эрч хүчтэйл ажиллаж бна харин ДЦС-ууд болон Эрдэнэтийн УБҮ-ийг хувьчилж болохгүй Хөтөл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг менжементийн хувьчлал хийж төр 49% тай байвал ард түмэнд ашигтай болно хамгийн гол нь хулгайчдаа хайр найргүй яллах хэрэгтэй Ерөнхий сайддаа улам их амжилт хүсье

  • И
    Иргэн

    Бензиний үнээ хангалттай нэмчихээд ингэж хуцах гэж дээ. Бүх юмны үнэ өсөж байна

  • З
    Зочин

    Төрөөс дулаан цахилгааны үнийг хөнгөлж ирсэнд талархдаг.Харин Төрийн өмчит станцуудыг хувьчилж болохгүй шүү.

  • А
    Ангараг

    ОЭ-н засгийн үед ингэж хориглосон.Энэ нь хүчингүй юмуу?ЗГ ингэж шоу хийж ард түмнээрээ тоглодог.Бүх хулгай луйвараа зогсоож чадвал харин ч үнэ бууна.Засгын газар мөнгө цавчдаг.хулгайлдаг.хуйвалддаг.авилгаддаг.хахууль.дээрэмээ зогсоогоод үнээ бууруулаад..дараагын сонгуульдаа ороорой

  • И
    Иргэн

    Дулааны үнээ нэмэхгүй гэдэг нь аргагүй нэмбэл сүйрэх нь тодорхой, өнгөт хувьсгал гарах байсан байх гэхдээ ирэх хавар төрийн шинчлэл гарцаагүй!!! МАН нэгэнтээ төрийн жолоог жолоодох чадамжгүй болсон!!! Дулааны үнэ нэмэхгүй гэдэг нь татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлыг нөхөж таарах нь, тэгхээр татвар буурахгүй гэсэн үг!!! МАН авилга хулгайгаа больсон цагт Монгол улс хөгжинө тиймээс МАН татан буугдаж таарах!!!

  • З
    Зочин

    өөрсдөө албаар мөнгөний ханш унагчихаад цахилгаан дулааны үнээ нэмэхгүй гэхээр цахилгаан дулааны үйлдвэрүүд дампуурах юм уу

  • З
    Зочин

    Арга хэмжээ авч бна. Авах гэж бна гээд байх юм Өлөн хулгайчуудад алдсан өмч баялаг .ашгаа тооцож авч чадахгүй бол хий хоосон худлаа асуудал болж өнгөрнө .Өлөнгүүдыг цатгаж дийлэхгүй шдээ юу ч хийгээд байгаа юм вэ

  • З
    Зочин

    Орон сууцны иргэд хямд үнээр амьдраад байдаг юм бхгүй шүү,цалин тэтгэвэр хэд билээ. Маш өндөр зардал гаргаж амьдарч байна

  • Z
    Zochin

    Tatwart hamraltiin hureeg telj irged aj ahuin negjid tatwariin hyyli ijil uilchilmeer baina TEGazar, Sangiin Yam ajillaach ee burtgeltei heden a/a negj hameagdah yum ,onlain hudaldaa,goo saihan geed yamar ih mungu ergeldej baigaag medej l baigaa sh dee

  • З
    ЗАСГИЙН ГАЗАР шударгаар, нуухгүй бичиж бай

    цахилгааны АЙЛ ӨРХИЙН ШӨНИЙН ХЭРЭГЛЭЭГ 21-9 ЦАГИЙН ХООРОНД БҮРЭН ХӨНГӨЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГУУЛААД БАЙСАН ЧИНЬ ХУДЛАА БАЙНА. 6-9 цагийн хооронд цахилгааны хэрэглээг 20 хувь л хөнгөлж байгаа юм байна. ЮУНДАА нуух вэ? шууд л өглөөний 6-9 цагийн хэрэглээг 20 хувь л хөнгөлнө шүү гэж зарлах ёстой. ИРГЭД хэрэглээгээ зохицуулна шүү дээ.

  • З
    зочин

    Зах зээлийн горимдоо орох нь алс хэтдээ хэрэгтэй байгаа юм даа. Зорилтот бүлэгээ хамгаалах зохицуулалт хийгээд үнэ чөлөөлж байж улс оронд хөгжил ирнэ. Тэгэхгүй бол өнгөрсөн 35 жил шиг л олонхи нь ядуу хэвээрээ байна даа.

  • З
    Зочин

    ODOO BAIGAA TATVAR TAREFCHIN ARD IRGEDED LANTUU IRGEDIIN AMIDRAL BOHIR AVGAIN HELSEN EROOLOOR JINHENE ULANDAA SHAALAADAA

  • S
    sonnen

    Төвлөрсөн дулаан хангамжийн эрчим хүчний үнэ нь 13 (орон сууц)/26 (байгууллага) Төг/кВт.ц буюу хэтэрхий хямд. Үүнээс үүдээд хэрэглээгээр бус талбай эзлэхүүний төлбөрөөр тооцоо хийж, халсан халаагүй адилхан л төлдөг болоод байна. Дулаан хангамжийн сүлжээ нь чадлаасаа 50 гаруй хувиар их чадалтай хэрэглэгч холбочихсон. Агаар сэлгэлтийн ачааллыг нь өгдөггүйгээс хүн эрүүл орчинд амьдрах эрхийг нь хязгаарладаг. Гэр хорооллын иргэд 1кВт.ц дулаанд 180-320Төг/кВт.ц төлөж байхад төвлөрсөний үнэ нь 13 төгрөг. Хэтэрхий зөрүүтэй зах зээлийн зарчмаасаа хайзайсан. Одоо нэн тэргүүнд төвлөрсөн дулаан ханагмжийн эрчим хүчний үнийг нь нэмээд төлбөрийг нь нэгдсэн тоолуураар тооцдог системд нэвтрүүлээчээ.