ЧУУЛГАН: Татварын ачааллыг 2.7 их наядаар бууруулах багц хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжсэнгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:chuulgan 2024/man.jpg

Өчигдөр Засгийн газраас УИХ-д татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Гэвч санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй тул яаралтай горимоор хэлэлцэх санал дэмжигдсэнгүй.

Үргэлжлүүлэн УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Төсвийн байнгын хороо хуралдаж, дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр боллоо.