Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:obeg/shatah.png

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд "Гэр шатаж байна" гэсэн дуудлага өнгөрсөн шөнө /01.02/ 01:49 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.

Тухайн гал түймэрт иргэн Б /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.