АҮЭБЯ: Шинэ он гарснаас хойш 2032 тонн АИ-92, 8857 тонн дизель түлш орж ирсэн

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:benzin/Capturecopy.jpg

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөц, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг танилцууллаа. Тодруулбал өнөөдрийн /2026.01.02/ байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байна. Үүнээс:

-АИ-92 автобензин 144 вагон буюу 8640 тонн,

-АИ-95 автобензин 5 вагон буюу 300 тонн,

-ТС-1 онгоцны түлш 44 вагон буюу 2420 тонн тус тус байна.

Буух өртөөдөөр авч үзвэл, Толгойт өртөөнд 61 вагон, Улаанбаатар өртөөнд 13 вагон, Эрдэнэт өртөөнд 4 вагон, Дархан өртөөнд 2 вагон, Сүхбаатар өртөөнд 15 вагон, Замын-Үүд өртөөнд 38 вагон байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 628 вагон явж байна.

2026 оны 01 дүгээр сарын 01-02-нд нийт 2032 тонн АИ-92 автобензин, 8857 тонн дизель түлш тус тус орж ирээд байна. Тодруулбал,

Сүхбаатар боомтоор

- АИ-92 автобензин - 33 вагон буюу 2032 тонн

- Дизель түлш - 115 вагон буюу 7197 тонн

Эрээнцав боомтоор

-Дизель түлш 63 тонн

Замын-Үүд боомтоор

-Дизель түлш - 1597 тонн тус тус орж ирээд байна.