ЗГ: Бэлэн мөнгө тараах ямар ч шийдвэр гараагүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:ZandkaZASAG/1224.png

Өнгөрсөн лхагва гараг буюу 12-р сарын 31-нд Засгийн газрын хуралдаанаар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталсан. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн мэдээлэл хийх үеэрээ Олон овоот, Бор тээгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг 1.8 сая иргэнд 1 сая төгрөгийн ногдол ашиг олгох талаар танилцуулсан байдаг.

Улмаар цахим орчинд "Иргэдэд бэлэн мөнгө тараах гэж байна" гэсэн утгатай мэдээллүүд гарч эхэлсэн юм. Тэгвэл Засгийн газрын ХМОНХГ-аас тодруулахад "Мөнгө тараах тухай ямар ч шийдвэр гараагүй. Дэд сайд 300 хоногийн төлөвлөгөөнд баялгийн санг арвижуулж, өгөөжийг бодитой хүртээх тухай зорилт туссаныг жишээ татаж танилцуулахдаа шууд мөнгө тараах мэт ойлгогдохоор ярьсан байсан" гэж тайлбарлалаа.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баганаа

    1,000,000 төгрөг ард түмэндээ өгчхөд яадаг юм өөрсдөө сая сая тэр бумаар нь хулгайлдаг байж өгчих юм бол хоншоортой сак сак лагаа лаг

  • З
    Зочин

    Бэлэн мөнгө тараавал эдийн засаг сүйрнэ. Дэд сайд нар ч дээ, буруу ярьсан юм бол хариуцлага хүлээлгэ, хөөгөөд явуул

  • З
    Зочин

    1 сая төгрөгний архи өгнө

  • З
    Зочин

    Бухын доодохыг харж үнэг турж үхэх гээч болохвий дээ

  • З
    Зочин

    Дэд сайд чинь танай ЗГ-т харьяалагдаргүй

  • G
    Guest

    Uguhgui l baih heregteishdee. Medrel ym shig zugeer mungu taraaj tugrugiin hanshiig unagaagaad bur ym awch chadahaa baina gedgiig medej baij taraawal bur duus taraa geed baigaa malnuud unuudur amidraad uheh ym shig l chaahima

  • З
    зочин

    ТАРААХ Л ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ

  • Б
    Баяраа

    Тэгээд энэ талаараа тодорхой мэдээлэл өгч ойлгомжтой тайлбарлаач. Битүү бүрхэг зүйл ярих юм.