Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдлээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/01/juulchid.jpg

UN tourism байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улс аялал жуулчлал нь сэргэсэн орнуудын нэгээр тодорчээ. Тодруулбал, өнгөрсөн 2025 онд Монголын аялал жуулчлал 16 хувиар өссөнөөр аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр нэрлэгдсэн байна.

Аялал жуулчлал нь сэргэсэн улсуудын нэгдүгээрт Вануату жагссан бол хоёрдугаарт Бразил Улс жагсжээ. Харин Монгол Улс 15 дугаарт жагссан аж.