НДЕГ: 496.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт бүрэн олголоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/ahmad.jpg

Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгохоор шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд оны эхний өдөр 524.7 мянган тэтгэвэр авагчид 496.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт цаг хугацаанд нь бүрэн олгосон байна.