ҮСХ: Гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхаас 3.5 хувиар нэмэгдсэн

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/01/baraa.jpg

Үндэсний статистикийн хорооны 2025 оны 12-р сарын 30-ны байдлаарх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн статистик үзүүлэлтийг танилцууллаа. Тодруулбал Улаанбаатар хотод хонины ястай махны үнэ 7 хоногийн өмнөхөөс 1.6 хувиар өсөж 17.252 төгрөгт хүрсэн бол үхрийн ястай махны үнэ 2.6 хувиар өсөж 22.180 төгрөг болжээ.

Харин бусад бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ороогүй байна.

legacy:2026/01/hotiinh.jpg

Тэгвэл орон нутагт хонь, үхэр, ямааны махны үнэ 0.9-2.2 хувиар өссөн бол бусад бараа бүтээгдэхүүний үнэ 0.1-1.2 хувиар нэмэгджээ.

legacy:2026/01/aimgiinh.jpg