Г.Дамдинням: “Ард түмний өмч“ гэж хийрхэж, “Төр авна“ гэдэг аюултай үгс хэт их моданд орвол юу болдгийг харцгааж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
120
legacy:2025/09/daimka/NewStampUBNcopy2.jpgww.jpggf1.jpg

АНУ-ын тусгай хүчний алба хаагчид Каракас хотоос Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагаа явуулсан талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж буй.

Тэгвэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өөрийн твиттер хуудаснаа "Хамгийн анхны болгоомжлол төрсөн сэдэв бол газрын тосны үнэ, нийлүүлэлтийн хөдөлгөөн бидэнд яаж тусах бол. Зөвхөн шатахуунаар тогтохгүй их олон зүйлд нөлөөлнө дөө.

Ухаантай л байхгүй бол "Ард түмний өмч" гэж хийрхэж нэр барих, "Төр авна" гэдэг ариун сэдэлтэй ч аюултай үгс хэт их моданд орвол юу болдог гэдгийг харцгаасан өдрүүд үргэлжилж байна даа.

Дэлхийн хамгийн хурдан хөгжиж байсан оронд тооцогддог байв. Одоо гэтэл өөрсдийн популист улстөрчдийн үйл лайгаар...

Байгалийн баялагтай, тэр дундаа газрын тостой орон хэцүү. Баялгийн үндсэрхэг үзэл хаа хүрч баларч болдог гэдгийг харж тунгаацгаавал..." гэжээ.

Хамгийн анхны болгоомжлол төрсөн сэдэв бол газрын тосны үнэ, нийлүүлэлтийн хөдөлгөөн бидэнд яаж тусах бол? Зөвхөн шатахуунаар тогтохгүй их олон зүйлд нөлөөлнө дөө...

Ухаантай л байхгүй бол "Ард түмний өмч" гэж хийрхэж нэр барих, "Төр авна" гэдэг ариун сэдэлтэй ч аюултай үгс хэт…

— Гонгорын Дамдинням (@Daimka07) January 4, 2026

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ахмад

    Хэнии өмнөөс хэнии амыг хамхих гээд хэнииг хэнээр айлгаж сүрдүүлж байгаа юм бэ хүүхээ.Төриин сайд мөн үү чи.

  • Х
    Ха ха ха

    Үнэн шүү. Гадаад харилцааны яам дуугараагүй байхад. Зөвлөх, сайд, судлаачид бодолтой л байх нь дээр гэж...

  • З
    Зэээ

    Энэ сайд үнэхээр ухаантай хүн үү? Үндсэндээ ТӨХ компаниудыг Хувьчилах гэсэн концепцийг Монголын Ардтүмнийг Айлгах гэсэн Хонх дуугаргаж бгаа юм уу?!Яагаад Төрд стратегийн объёктуудыг байлгаж болдоггүйн бэ? Венесувел бол ГТ-ны нөөцөөрөө Дэлхийд тэргүүлэх орон тул АНУ-н Лат.Америк тивд Геополитикийн Стратегийг тэргүүлэх Орон болоод бгаа бус уу?! Монголтой харьцуулах нь даанч инээдэмтэй бөгөөд Хошин шогчдын үзүүлбэр л болох бх?!Харин АНУ-н тусгайгийнхан Монголын зарим нэг хулгайч улстөрчдийг хулгайлаж АНУ-н Ял тулгах нөхцөл бгаа бус уу?

  • З
    Зочин

    Иймэрхүү олон улсын хэмжээний мэдээ, үйл явдалд засгийн газрын гишүүд дур мэдэн цахим орчин хамаагүй яримааргүй байнаа. Наад жирээг чинь Монголын засгийн газрын байр суурь л гэж харна, хувь хүний Дамдиннямын байр суурь гэж харахгүй шүү дээ. Ер нь энэ байдлыг журамлах хэрэгтэй юм байна даа.

  • З
    Зочин

    Ийм хүн одоо рио тинтотой онтрэтэй хэлэлцээхийнэ гээд бод доо. Ийм засаг төрд итгэж болох уу

  • З
    Зочин

    Ард түмнээ басамжилж айлгаж эхэллээ дээ. MCS ийн бодлого.

  • З
    Зочин

    ЗГ-ынхаа эсрэг юм яриад байхад ЗШ юу бодож байна? Нэг сайдаа зайлуулаач.

  • З
    Зочин

    Маш зөв ухаарчээ. Хүрэлсүх, ЕС д илгээх хэрэгтэй

  • З
    Зочин

    Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

  • З
    Зочин

    Энэ өмхий новш юугаа мэддэг юм бэ .... Дандаа худлаа шааж байх юм ....

  • 7
    7

    хулгайч нараас бол авна шүү юмаа олж солиор

  • Б
    БУЛГАНТУЯА

    ӨӨРСДИЙГӨӨ ХИЧЭЭ !