СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4 настай охиныг ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.01.04/ 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад, 30 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй А нарын биед мэс ашиглан халдсаны улмаас 30 настай М болон 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Харин гэмтсэн 3 настай хүүхдийн биеийн байдал хүндэвтэр эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан, иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Албан бус мэдээллээр, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тухайн айлын хөрш бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй иргэн байж магадгүй байна.