“Улаанбурхан өвчний халдварын дийлэнх тохиолдол 10-15 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/02/55.jpg

Нэгдүгээр сарын 26-аас хойш Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 10-15 насны хүүхдүүдийг хамруулж эхлээд буй. Тэгвэл тус дархлаажуулалтад одоогийн байдлаар 30 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна. ХӨСҮТ-ийн Зөвлөх зэргийн тархвар судлаач, клиникийн профессор Н.Сувдмаа "Улаанбурхан өвчний халдварын дийлэнх тохиолдол 10-15 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа тул энэ насны хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалт хийж байгаа юм" гэлээ.