“Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө шүүрдэж хагас шигшээ шатанд шалгарлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/646555132_1436711694913426_230146188040016135_n.jpg

“Хасын Хүлэгүүд” болон “Дархан Юнайтед” багуудын цувралын дөрөв дэх тоглолт нэмэлт цагт шийдэгдэж 91-83 харьцаатайгаар Хүлэгүүдийн ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр Хүлэгүүд цувралыг 4-0 харьцаатайгаар шүүрдэж дараагийн шатанд шалгарч байна. Хүлэгүүдээс 2025-2026 оны улирлын шилдэг амжилт нь ахисан тоглогч Б.Барсболд 40 оноо авч багаа хожилд хөтөллөө.

Хоёр багийн тоглолт үндсэн цагт 77:77 харьцаатайгаар дуусаж нэмэлт цаг сунгасан. “Дархан Юнайтед” багийн хувьд энэ улирлын тоглолт энд хүрээд өндөрлөж байна. Өнгөрсөн улиралд хоёр баг мөн нэгдүгээр шатанд таарч аваргууд цувралыг 4-1 харьцаатайгаар дуусгаж байжээ.