Монгол Улсын шигшээ баг алтан медаль хүртлээ

Спорт
OtgonbayarS
Унших: 1 мин
20
legacy:Sport/bait.jpg

Бангкок хотод зохиогдож буй байт харвааны Дэлхийн чансааны оноо олгох 2026 Asia Cup-World Ranking Tournament, Stage I тэмцээнд Монгол Улсын шигшээ баг алтан медаль хүртлээ.

Холимог багт Б. Отгонболд, Б. Оюун-Эрдэнэ нар харваж Хонгконг, Малайз, Тайваний багуудыг дараалан ялснаар аваргын алтан медалийн төлөө шалгарсан юм. Улмаар аваргын төлөө Сингапурын багтай өрсөлдөж алтан медалийн эзэд болоод байна.