Х.Нямбаатар: Залуучуудыг маань хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга

Улс төр
Turbat
Унших: 1 мин 15 сек
100
legacy:nyambaatar hotiin darga/1O8A41321.jpg

Хотын даргын орлогч Т.Даваадалайн гэрт ЭЦА-наас нэгжлэг хийж буй талаар бид өчигдөр мэдээлсэн. Мөн ЭЦА-наас өчигдөр түүнээс байцаалт авсан юм. Улмаар Т.Даваадалайг 48 цагийн хугацаагаар баривчилсан талаар Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудастаа мэдээлжээ. Тэрбээр "Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм.

Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна.

Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь 2 арга бий.

1. Намын хурлаар

2. Хонгилоор

Мэдээж хоёрдохыг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга. Үүр шөнийн баривчилгааны мэдээг цаг алдалгүй Ts.Uyanga тэргүүтэй төрийн төв хэвлэлүүд мэдээлэх юм. Бүгд Туулын замыг эсэргүүцсэн бригадууд” гэжээ.

Сануулахад, Т.Даваадалай нь Нийслэлээс хэрэгжүүлэх гэж буй “Туулын хурдны зам”-ын тендерийн асуудалтай холбогдоод буй. Тодруулбал, түүний эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани “Туулын хурдны зам”-ын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл гараад байгаа юм.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/04/27

    Ха ха өлөн хулгайчуудын бүлэглэлийн толгойлогч удахгүй дээ

  • Х
    хотын иргэн2026/04/27

    айж сандарч байхаар нэг мөсөн сайхан шалгуулаад, олсон мөнгө болгоноо нэг бүрчлэн тайлбарлаад орлого оо нотолчих. айгаад хэрэггүй ээ Нямбаатар аа

  • Ш
    ШУДАРГА2026/04/27

    НянБААТАРЫГ БАЙЦААГААЧ ЭЭ...ГОЛ ХҮН НЬ ШҮҮ ДЭЭ...

  • И
    И2026/04/27

    Залуучууд гэчихжээ- Чи л тархий нь угааж, онгироож хэрэгт хийж байгаашдээ. ХЗСайд баясан хжлгайчууд баахан мэдээлэлтэй болчихоод бусдыг дарамталж, оодрох юм. Хогүй хүн ховор юмдаа

  • З
    Зочин2026/04/27

    Nyambaatart amjilt sain ajillaj bgaamda uul ni ✊️

  • З
    Зочин2026/04/27

    Энэ их оодорч байна аа. Нэг өдөр жангаа идье гээд гуйтал чинь хариу нь ирнэ харж байгаарай.

  • З
    Зочин2026/04/27

    энэ нян ч аюултай хортой нян л даа доошоо бас хорт нянгуудаар дүүрсэн биз удахгүй шалгагдаад монголоос зайлах байлгүй дээ бас өөрийг нь долоосон түшсэн налсан бүгддээ нян вирус халдаасан биз

  • З
    Зочин2026/04/27

    Яагаад гарчигаа өөрчлөв? Бууд энээ тэрээ гэж томорсон байгаагүй билүү?

  • З
    Зочин2026/04/27

    Нямбаатарыг захын хэргээр шалгахад л бордюраас аваад өчнөөн луйвар байгаа. АТГ дарга Дашдавааг Оюун-Эрдэнэ томилсон олохоор Нямбаатар баавар байна. АТГ-ын даргыг солиод шалгах хэрэгтэй.

  • Z
    Zochin2026/04/27

    Тэгээд шалгуулаач.