3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор шигшээ багууд мордов

Спорт
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:3x3/bag.jpg

Монголын 3х3 шигшээ багууд ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Польш Улсын Варшав хотыг зорилоо.

2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) ирэх зургаадугаар сарын 1-6-ны өдрүүдэд Польш Улсын нийслэл Варшав хотноо зохион байгуулагдах гэж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүн болон багт гарсан өөрчлөлтүүдийг багцалж дурдвал:

МУГТ О.Хулан, МУГТ Б.Ариунцэцэг, МУГТ Н.Нандинхүсэл болон ОУХМ Э.Нарангоо нар талбайд гаргахаар бүртгүүлжээ.

Багийн гол тоглогчдын нэг МУГТ Б.Ариунцэцэг бага зэргийн бэртэлтэй байгаа ч тэмцээний өмнө формдоо орохоор бэлтгэлээ үргэлжлүүлсэн юм.