U23 насны тамирчид Ази тивийн дэвжээнээс 5 медаль хүртлээ

Спорт
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:chuluut buh/medali.jpg

Вьетнам улсын Да Нанг хотноо зохион байгуулагдаж буй Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний U23 насны ангиллын барилдаан амжилттай өндөрлөж, Монголын баг тамирчид 5 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Үүнд:

Эрэгтэйчүүдийн төрөл:

57 кг – Лувсандагва хүрэл медаль

70 кг – Анх-Эрдэнэ хүрэл медаль

Эмэгтэйчүүдийн төрөл

65 кг – Н.Нархажид мөнгөн медаль

68 кг – Б.Одзаяа хүрэл медаль

72 кг – Э.Одгэрэл мөнгөн медаль тус тус хүртжээ.