“Дохионы хэлний ахисан шатны сургалт“ зохион байгууллаа

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:shuuhin shiidver/es.jpg

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 21 алба хаагчийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Дохионы хэлний ахисан шатны сургалт”-д 2026 оны тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд хамрууллаа.

Энэхүү сургалтаар ял эдэлж буй сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй 300 орчим хоригдолтой харьцах харилцаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой юм.