Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛБАНК: Инфляц 2025 оны эцэст 8.3 хувьд хэвээр хадгалагдах төлөвтэй байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 0 секунд

бичвэр нарын зураг байж магад

Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг олон нийтэд танилцуулж нээлттэй хэлэлцүүллээ. Төв банкны тухай хуульд заасан Монголбанкны үндсэн зорилт болон бусад чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын зорилтуудыг энэхүү баримт бичигт тодорхойлж, жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор УИХ-аар батлуулдаг.

Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь одоогийн 6 хувийн инфляцын зорилтыг 2027 оноос буюу дунд хугацаанд бууруулж 5 хувь (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулахаар зорьж байна. Төвбанкны зүгээс энэ онд суурь инфляц одоогийн 8.3 хувьд хэвээр хадгалагдах төлөвтэй байгааг энэ үеэр дурдсан юм. Мөн эдийн засгийн өсөлтийг 5-6 хувьтай байхаар төсөөлжээ.

Монголд хөнгөлөлттэй үнээр улаанбуудай нийлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээ Ерөнхийлөгч В.В.Путин  илэрхийлжээ
Монголд хөнгөлөлттэй үнээр улаанбуудай нийлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээ Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.