МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөс 26.3 хувиар нэмэгдүүлж, нэг цагийн хөлсийг 5900 төгрөгөөр тогтоохыг шаардаж байна

МҮЭХ-оос өнөөдөр 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон хамтын хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Хурлын үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир "Цалин хөлстэй холбоотой олон хэлэлцээрийг ЗГ-тай хийсэн ч, ирэх оны төсөвт тусгаагүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөс 26.3 хувиар нэмэгдүүлж, нэг цагийн хөлсийг 5900 төгрөгөөр тогтоож, Засгийн газартай зөвшилцсөн. Үүнийг ирэх онд хэрэгжүүлэх ёстой байсан ч төсөвт тусгаагүй байгааг МҮЭХ-оос хүлээн зөвшөөрч чадахгүй. Үнийн өсөлт, инфляцаас болж иргэдийн цалингийн хүртээмж улам муудаж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр НДШ, Аж ахуй нэгжүүдэд дарамт ирнэ гэх шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дийлэнх хүмүүсийн эрхийг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын тухай хуулийн 19-р зүйл, Эрүүгийн хуулийн 22.4 дэх заалтуудыг зөрчиж байна. Хоёр жилийн хугацаанд 26.4 хувиар инфляц өсөх нь байж боломжгүй хэрэг. Бодит амьдрал дээр иргэдийн худалдан авах чадвар буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байхад цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхийг бид шаардаж байна" гэж мэдээллээ.



