ТАНИЛЦ: Өнөөдөр 23:00 цагаас эхлэн дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас дараах хоёр байршилд зам засварлана. Тодруулбал,

  • Дамбын постын уулзвараас Долоон буудлын уулзвар хүртэлх авто замын хэсэгчилж хааж, шинэчилнэ.
    • Баруун хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хааж, 26-ны 06:00 цагт нээнэ.
    • Зүүн хэсгийн авто замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
  • Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хаан, засварлана.
    • Хойд хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
    • Урд хэсгийн замыг есдүгээр сарын 27-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтны 4-ийх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, бусдыг нь 5-14 саяар торгожээ
Хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтны 4-ийх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, бусдыг нь 5-14 саяар торгожээ
 
ТАНИЛЦ: Өнөөдөр дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ
ТАНИЛЦ: Өнөөдөр дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!