Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр болох “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно.

Зуны Олимпын нээлтэд дэлхийн 60 гаруй орны төр, засгийн болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцох юм.

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны Олимпын XXXIII наадамд Монгол Улсын 33 тамирчин 9 төрөлд оролцох ба манай багийн тэмцээн байт харваагаар эхэлнэ.

Монгол Улс 1964 оноос эхлэн Олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд Монголын баг, тамирчид зуны Олимпын наадмаас 30, Паралимпын наадмаас 4 медаль хүртсэн амжилттай билээ.

Санзайн авто замыг маргааш хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна
Санзайн авто замыг маргааш хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц