Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Малын тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногт, малчдын орлогыг дэмжих зорилгоор малчдын бойлж, хэрэгцээлсэн мах махан бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэх, махны чанар стандартыг сайжруулах зорилгоор 100 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байгаа. Энэ хүрээнд малчдаас мах авах ажлыг эрчимжүүлнэ.

Мөн малын тэжээл, өвсний хомсдол үүсэж байна. Зам цасанд дарагдсан, нийлүүлэлт хангалтгүй байна. Иймд малын тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа. Тэжээлийн үйлдвэрүүдтэй хамтарч малчдад үйлдвэрийн үнээр тэжээлийг нийлүүлэх ажил хийгдэж байна.

Түүнчлэн ханиад томууны тухайд эмнэлгийн ачаалалд анхаарах, эм тарианы нөөцийг бүрдүүлэх асуудлууд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдсан" гэлээ.

М.Ганбаатар: Гэртээ харилгүй 20 хоног ажилласан гагнуурчин н.Ганзоригт байрны урьдчилгаа болгож 40 сая төгрөг шилжүүлсэн
М.Ганбаатар: Гэртээ харилгүй 20 хоног ажилласан гагнуурчин н.Ганзоригт байрны урьдчилгаа болгож 40 сая төгрөг шилжүүлсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд