Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Шатахууныг карттай, гэрээтэй хэрэглэгч гэх мэтээр ялгаварлаж олгохгүй байх зөвлөмж хүргүүлсэн

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 57 секунд

Сүүлийн өдрүүдэд шатахууны нийлүүлэлттэй холбоотойгоор ШТС-уудад урт дараалал үүсээд буй. Дээрх асуудалт холбогдуулж, ШӨХТГ-ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга Ч.Однасангаас ямар хяналт шалгалт хийж байгааг тодрууллаа.

-Шатахуунтай холбоотойгоор үүсээд буй асуудалд танай байгууллагын зүгээс ямар хяналт шалгалтыг хийж байна вэ?

-ШӨХТГ-ын даргын 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар удирдамжаар хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна. Хяналт шалгалтын зорилго нь өрсөлдөөний тухай болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд одоо явуулж байгаа үйл ажиллагаа хэрхэн нийцэж байна вэ гэдэгт оршиж байгаа.

Хяналт шалгалтын явцад шатахууны худалдан борлуулалтад нэлээн доголдол үүссэн нь тогтоогдсон. Бид зохиомол хомсдол үүсэж буй эсэхийг шалгаж байгаа. Мөн дизель түлшний үнэ өссөн асуудал бий. Үүний шалтгааныг олж тогтоохоор үйлчилгээ эрхлэгчид болон харьяа төр, захиргааны байгууллагуудаас холбогдох нотлох баримтыг цуглуулахаар ажиллаж байна. Ингэхдээ үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн эсэхэд голлон анхаарч ажиллана.

-ШТС-уудад ямар шаардлага, зөвлөмжүүдийг өгч байгаа вэ?

-Хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах, том оврын болон суудлын автомашинд их хэмжээгээр шатахуун өгөхгүй байхыг анхааруулж байгаа. Мөн хэрэглэгчдийг карттай, гэрээтэй гэх мэтээр ялгаварлаж үйлчлэхгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн.

-Хэрвээ дээрх зөвлөмж, шаардлагыг биелүүлж ажиллаагүй тохиолдолд ямар арга хэмжээ тооцох вэ?

-Өрсөлдөөний болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хүрээнд зохих хариуцлагыг тооцно. Учир нь худалдааны хууль бус арга хэрэглэсэнд тооцогдох юм.

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Маргааш Ерөнхий шүүгчид гомдол гаргана
Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Маргааш Ерөнхий шүүгчид гомдол гаргана
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.