А.Ариунзаяа: Хууль зүйн байнгын хорооны дараагийн даргын асуудлыг яриагүй байна

Улс төр
TurbatУнших: 1 мин
30
legacy:Ariunzaya said/MPA_4188.jpg

Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нар ногоон автобусны худалдан авалт, тендерийн улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй. Улмаар Хотын даргад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг, Хот хариуцсан сайдад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилохоор МАН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэрлэлээ.

Харин ХЗДХ-ийн сайдад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг томилохоор болсон тул тус хорооны даргад хэнийг томилох талаар МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяагаас тодруулахад "Хууль зүйн байнгын хорооны дараагийн даргын асуудлыг яриагүй байна" гэлээ.