Бороотой өдрүүд үргэлжилсээр. Шүхэр барьсан иргэд хотын гудамжаар алхалж тус тусын ажилдаа яарна. Эдийн засгийн хүнд үе тулгараад буй тул "Өнөөдөр бороотой" гээд ажлаа хойш тавих хүмүүс цөөн.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сарын 5-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.
Тогтоол усыг тойрч гарах, дээгүүр нь харайх зэрэг хүндрэл хотын гудамжинд үүсдэг хэдий ч энэ удаад бид бороотой өдрийн хотын фото сурвалжилгыг "хөнгөн" талаас нь харуулахыг зорилоо.
Гэрэл зургийг: Г.Жавхаатөгөлдөр