Энэ сарын 10-ны мягмар гарагт УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана
00

Энэ сарын 10-ны мягмар гараг буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй тул бүх нийтээр амрах тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тухайн өдөр Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Хүндэтгэлийн чуулганыг зарлан хуралдуулах товтой байгаа тул бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.




