Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр ажиллаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
870849224_2997805247241132_2689861425690923460_n.webp

Өчигдөр буюу энэ сарын 29-ний орой 20.56 цагт Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц”-д гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогсжээ. Иймээс үүссэн нөхцөл байдал дээр ажиллаж, холбогдох арга хэмжээг авахаар Шадар сайд Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Станцад гарсан гэмтлийн шалтгаан, нөхцлийг тодруулж, хэвийн горимд шилжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж байна.

“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь 1965 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын 26 сумын 74000 км2 нутаг дэвсгэрт орших нийт 60,000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг станц аж.