ҮХЦ: "УИХ-ын гишүүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуулийн хариуцлага оногдуулахыг хориглоно" гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-9-100-62749.webp

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 26-нд болжээ. Тус хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэгт “Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэж заасны “… түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн байна.

Тус хуралдаанаас дээрх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсгийн “… түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг гаргалаа.