Харвасан байдалтай ухаан алдсан жолоочид тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсан АВТОБУСНЫ ЖОЛООЧ Д.Эрдэнэтуяа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
12
877507057_30067045896228620_1458264060310946400_n (1).webp

Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:81 чиглэлийн 15-067 тээврийн хэрэгслийн жолооч Д.Эрдэнэтуяа замын хөдөлгөөнд оролцож байхдаа эрдэнэт хүний амь насыг аварчээ.

Баянгол дүүргийн 3,4-р хороололд 10-р сарын 29-ний 20.49 цагт үйлчилгээнд явж байхад нь арын жижиг машины жолооч автобусыг шүргэсэн атлаа зогсохгүй үйлдлээ үргэлжлүүлсээр байсан аж. Жолооч анзаарч автобусаа зогсоон тухайн машины хаалгыг нээтэл иргэн харвасан байдалтай, ухаангүй байхад нь тусалж, түргэн тусламж дууджээ.